Говийн хүчтэн гойд байлаа

Дундговь аймгийн унаган хүү С.Мияарагчаа Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Л.Санжаасүрэнгийн  хүү буюу удам дамжсан хүчтэн. Монголын анхны кураш бөхийн дэлхийн аварга, жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид уригдан оролцдог “Мастерс” тэмцээний хошой аварга болж  “топ” гэдгээ харуулсан гээд л түүний амжилтыг дурдвал өч төчнөөн гэдгийг манай уншигчид мэднэ байх. Тэгвэл говийн хүчтэн маань эх орныхоо дэвжээн дээр гойд сайн байж ОУЖБХ-ны Гран при ангилалд багтах “Чингис хаан” тэмцээнээс алтан медаль хүртлээ. Монгол бөх дэлхийн чансааг тэргүүлдэг уламжлалтай 66 кг жингийн хагас шигшээд нутаг нэгт Д.Төмөрхүлэгийг цэвэр ялсан С.Мияарагчаа үзэгчдийн уухайн дор Солонгосын Чо Жун Хог цэвэр савсан нь олон  Монгол эрсийн омог бахдалыг төрүүлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025