“Автобус нэг”-ийнхэн маргаашнаас ажил хаяна

"Автобус нэг" компани нь 600 гаруй ажиллагсадтай. Үүнээс 400 гаруй жолооч кондуктортай. Жолооч, кондукторууд нь хөдөлмөрийн хэвийн бус /хөдөлмөрийн хүнд/ нөхцөлд ажилладаг. Гэтэл жолоочийн үндсэн цалин 445.000 төгрөг, кондукторын үндсэн цалин 350.000 төгрөг. "Автобус нэг" компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаандаа 4-р сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу бодох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, үндсэн хууль зөрчиж кондукторыг нэгжихгүй байх талаар удаа дараа албан тоот хүргүүлж шийдвэрлэх гэсэн боловч захиргааны зүгээс хүлээн аваагүй.
Дээрх маргааны асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн удирдлагуудад санал, хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч арга хэмжээ авч ажлаагүй учир хуулийн дагуу гишүүд, ажилчид хурлаа хийн ажил хаях шийдвэрээ гаргасан. Ажил хаялтыг 2013 оны 07 дугаар сарын 10-ний өглөө 06.30 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025