Дэлхийн хүн амын өдөр

Нөгөөдөр дэлхийн хүн амын өдөр. Энэ жилийн сэдэв нь “Өсвөр насны охидын жирэмслэлт” юм. Дэлхийн жишгээс үзвэл, 15-19 насны 16 сая орчим охид жил бүр ээж болдог юм байна.
Манайд ерээд оноос өсвөр насны охидын төрөлт нэмэгдэж, түр буурснаа 2000 оноос эргээд нэмэгджээ. Монголд 12 настайдаа жирэмсэлсэн мэдээ бий. Нэг талаараа хүн амын тоо өсч байгаа нь саашаалтай хэдий ч нөгөө талаараа төрөхийн хүндрэл, хүсээгүй үр хөндөлт гэх муу үр дагаврууд гарсаар байгаа.
Анхны жирэмслэлтийг таслах нь эх болохыг насан туршид нь цэглэх аюултай ч гэдэг. Товчхондоо энэ тал дээр залуусын маань ухамсар, эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал муу байгаатай холбоотой. Манай улсын хувьд үр хөндөлт дээр анхаарсан хууль дүрэм муутайгаас сүүлийн жилүүдэд дунд сургуулийн охид ч ихээр жирэмсэлж үр хөндүүлэх болсон.
Төрүүлсэн нялх хүүхдээ хөнөөжээ, хүүхдээ хогийн пункерт хаялаа гэсэн мэдээллүүд чих дэлсэх болсон нь төр засаг энэ тал дээр анхаарах цаг нэгэнт болсныг сануулж байгаа хэрэг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025