Батаарын музей өнөөдрөөс төлбөртэй боллоо

Сүхбаатарын талбайд cap гаруйн хугацаанд байрлаж иргэд үнэ төлбөргүйгээр үзэж сонирхсон Т-Батаарыг өнөөдрөөс төлбөртэй үзэх болжээ.

Тодруулбал том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох юм байна. Өнгөрсөн хугацаанд тус музейг 256,816 хүн үзэж сонирхсон талаар албаныхан мэдээллээ.

“Үлэг гүрвэлийн музей” төв талбай дээр ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллах аж.
Дашрамд сонирхуулахад Т-Батаарын" ах дүү" нарыг авч ирэхээр АНУ-руу холбогдох албаныхан явсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025