
Зуны дунд шар морин сарын билэгт сайн өдөр нийслэл хотдоо шинэ өнгө төрх нэмж нэгэн хотхон сүндэрлэх гэж буйгаа дуулган шав тавих ёслолоо хийлээ. Эзэнт гүрний нийслэлээр овоглогдсон “Хар хорин” худалдааны захтай хаяа дэрлэн сүндэрлэх “Хар хорин” цогцолбор хороолол нь эхний ээлжинд 650 айлын орон сууц бүхий иж бүрэн хороолол болох аж. Дөрвөн үе шаттай хэрэгжих энэхүү төслийн үр дүнд нийт 3000 айл орон сууцтай болох бөгөөд энэ тоо манай улсын бүхэл бүтэн гурван сумын нийт өрхтэй тэнцэнэ гэхээр бахархууштай юм. Шав тавих ёслолын арга хэмжээнд төслийн баг хамт олноос гадна Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, яруу найрагч П.Бадарч, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, уртын дуучин Цогтсайхан, “Домог” хамтлаг тэргүүтэй урлаг соёлын болон албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр төслийн удирдагч Н.Соёмбо аавынхаа хийж байсан үйл хэргийг үргэжлүүлэн их хотын өнгө үзэмжийг тодорхойлох шинэ цогцолбор хорооллынхоо талаар ийн ярьсан юм. “Нийтдээ 1200 ажлын байртай болох учиртай юм.Энэхүү байгууламжийг бүтээн босгоход Монголын үндэсний компани өөрийн хүч хөрөнгөөр бүхий л ажлыг гүйцэтгэнэ гэдгийг онцлон дурьдмаар байна. Монгол хүн өөрсдийнхөө хүч бололцоо үнэ цэнд итгэх итгэлтэй болж байгаа юм.Шинэ үеийн цогцолбор маань дотроо эмнэлэг,сургууль, цэцэрлэгтэй хүний бүхий л хэрэгцээг хангасан үйлчилгээний төвтэй цогцолбор хороолол болохоороо онцлог. Энэ төслийг хамтарч хэрэгжүүлж байгаа “Чингис холдинг” болон “Нийслэлийн засаг даргын тамгын газар”, Яамныхаа хамт олонд талархал илэрхийлж байна. Айл өрхийн гишүүд ая тухтай орчинд амьдарч, аз жаргалтай ирээдүйдээ итгэлтэй байж гэмээн монгол орны маань өнгө төрх хөгжил дэвшил тэр хирээрээ өнгөтэй өөдтэй байна гэж боддог билээ. Эзэнт гүрний нийслэлээр овоглосон “Хархорин” цогцолбор хороолол Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болно гэдэгт итгэлтэй байна. Баатарлаг хүчирхэг баян түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр сад бид толгой дээгүүр, цээж тэнэгэр аж төрөх учиртай билээ. Улаанбаатар хот улам бүр цэцэглэн хөгжих болтугай.” Н.Соёмбо нь улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын ууган хүү билээ. Юутай ч “Хар хорин” цогцолбор хороолол тун удахгүй сүндэрлэж их хотын иргэд тав тухай, тохилог аюулгүй орчин амьдрах таатай нөхцөл бүрдэж буйг дуулгахад таатай байна. Ингээд өвөг дээдсийн галаа асаасан өндөр төрийн голомтоо бадраасан үр ач нь удмаа залгах “Хар хорин” хорооллын шав тавих ёслолын фото сурвалжлагыг танд хүргэе.



















































Сэтгэгдэл байхгүй байна