Баяр наадмын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ
эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрлийг нь өнөөдрөөс олгоно. Энэ жил баяр
наадмын худалдаа үйлчилгээг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гэсэн
хоёр чиглэлээр зохион байгуулах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний
500, Хүй долоон худагт 300 цэгийг ажиллуулахаар болжээ. Уг зөвшөөрлийг
авах иргэд харьяа дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хандан хүсэлтээ
гаргаж өгөх аж.
Сэтгэгдэл байхгүй байна