Авьяасын мэдлэгийн ундрага нь барагддаггүй алдарт Арго багш улс төрд хүчээ үзэхийг хүссэн боловч засгийн зүүн гарын “fuck you”, баруун гарын “салаавчинд” урам нь хугарсан бололтой. Англи хэлний хэдэн ч ном гаргаснаа мартах дөхөөд байгаа тэрээр өнгөрсөн жил хошин шогийн мэдрэмжээ чамгүй харуулаад авсан. Чипаев, Фетко хоёрын онигооноос их гуншинтай Б.Арго багш өөрийн карьерийн замналыг өөрчлөөд үзэхээр шийджээ. Тэрээр өөрийн твиттэртээ “Заримдаа би боддог юм. Хип хоп хөгжим рүү ордог юм уу гэж. Энэ реппер Жий бид хоёр уг нь яг нэг юм хэлэх гээд байх шиг. Хип хопчиддоо хэлэхэд, ах нь хамтарч ажиллахад нээлттэй. Манай залуучууд их гоё байна, уг нь. Хөөрхий минь, хэлний асуудалтай л болохоос биш тэр харуудыг дуурайгаад их гоё бүдүүн хоолойгоор үглэж дуулж байна. Надтай хамтарвал үнэгүй англи хичээл заалгаад англиар дуулж болно. Би яахав, дахилт энэ тэр дээр нь хэдэн англи үгээр ярьж, хөөмий шиг архирч болж байна” хэмээн бичжээ. Өөрийгөө Н.Энхбаяртай их адилхан, хамаатан байж магадгүй гэсэн бол одоо хэлэх гэсэн юм нь Жийгийнхтэй адилхан гэнэ. Таван ястны цустай Арго багшид илрээд байгаа урлаг, улс төрийн авьяасанд онош тавибал чамгүй худалч боловч ховорхон Реппер улстөрч төрөх бололтой. Ширүүн дорвин, шэрээ зантай Арго
Авьяасын мэдлэгийн ундрага нь барагддаггүй алдарт Арго багш улс төрд хүчээ үзэхийг хүссэн боловч засгийн зүүн гарын “fuck you”, баруун гарын “салаавчинд” урам нь хугарсан бололтой. Англи хэлний хэдэн ч ном гаргаснаа мартах дөхөөд байгаа тэрээр өнгөрсөн жил хошин шогийн мэдрэмжээ чамгүй харуулаад авсан. Чипаев, Фетко хоёрын онигооноос их гуншинтай Б.Арго багш өөрийн карьерийн замналыг өөрчлөөд үзэхээр шийджээ. Тэрээр өөрийн твиттэртээ “Заримдаа би боддог юм. Хип хоп хөгжим рүү ордог юм уу гэж. Энэ реппер Жий бид хоёр уг нь яг нэг юм хэлэх гээд байх шиг. Хип хопчиддоо хэлэхэд, ах нь хамтарч ажиллахад нээлттэй. Манай залуучууд их гоё байна, уг нь. Хөөрхий минь, хэлний асуудалтай л болохоос биш тэр харуудыг дуурайгаад их гоё бүдүүн хоолойгоор үглэж дуулж байна. Надтай хамтарвал үнэгүй англи хичээл заалгаад англиар дуулж болно. Би яахав, дахилт энэ тэр дээр нь хэдэн англи үгээр ярьж, хөөмий шиг архирч болж байна” хэмээн бичжээ. Өөрийгөө Н.Энхбаяртай их адилхан, хамаатан байж магадгүй гэсэн бол одоо хэлэх гэсэн юм нь Жийгийнхтэй адилхан гэнэ. Таван ястны цустай Арго багшид илрээд байгаа урлаг, улс төрийн авьяасанд онош тавибал чамгүй худалч боловч ховорхон Реппер улстөрч төрөх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна