
10 жилийн ойн тоглолтоо хийснээс хойш нам гүмхэн байсан “Номин талст” хамтлагийн гишүүд өөрсдийн хувийн карьераа хөөж бие даан уран бүтээл туурвих болсон. Харин Хаянаа, Хаазаа хоёрын хувьд улс төрийн халуун тогоонд умбаж юун урлаг мантай таваргаж явааг мэдэх хүн олон байх. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар өвдөг шороодож өөрийн хүсэл болсон сэнтийдээ заларч чадаагүй ч онлайн парламентийн төлөөлөгчөөр Баянзүрхэд сонгогдсон Хаянаа нэг хэсэг “Миний дэлгүүр” сүлжээг шүүмжилж хатуухан гэгч нь донгодоод авсан. Тэр бүү хэл улс төрд уухай хашгирсан хүний зах зухаас мэдрүүлж МИАТ-ийн хэрэгт нэр холбогдож нэлээд хэл ам таталсан нь саяханых. Ямартаа ч хаа ч явсан ханийхаа гараас чанга гэгч атгаж, халуухнаар алхаж явдаг Хаянаа болоод түүний гэргийн өнгөрсөн жилийн наадмын гоёлыг танд хүргэе. Харин хосуудад маань үндэсний дээл хэрхэн зохисныг мэргэн уншигч та болгооно биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна