Цагаан ордон “боловсон шорон”

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордныг “маш тохилог боловсон шоронтой” зүйрлэжээ. Гэхдээ энэ бол гомдол биш гэдгийг онцлон хэлсэн байна.
Америкийн нэрт сэтгүүлч Коки Робертс тэргүүн хатагтай Мишель Обама, Лаура Буш нараас ярилцлага авчээ. Ярилцлага Африкийн  орнуудын тэргүүн хатагтай нарын уулзалт өрнөж  байгаа Танзанид болсон байна.
Сэтгүүлч Нэгдсэн Улсын анхны тэргүүн хатагтай Марта Вашингтон өөрийнхөө үүрэг хариуцлагыг “төрийн гэмт хэрэгтэн”-тэй зүйрлэн хэлсэн тухай асуултаар яриа өрнүүлэхэд Мишель Обама “Зарим нэг шоронгийн элемент байдаг” хэмээн наргин хэлжээ. Гэхдээ энэ бол маш таатай шорон гэж нэмж хэлсэн байна. Лаура Буш Цагаан ордонд ерөнхийлөгчийн гэр бүлд тогооч үйлчилдэг хэмээн нэмж хэлэхэд Мишель “Гомдоллоод байх юм үнэндээ байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хязгаарлалт байдаг” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025