“Есөн эрдэнийн Ганжуур” ЮНЕСКО-д бүртгэгдлээ

БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО -гийн “Дэлхийн дурсамж” (The memory of the world) хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурал боллоо. Гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалуудад судалгаа хийж, 54-н хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсэн. Үүний дотор Монгол улсаас нэр дэвшүүлсэн дурсгал болох “Есөн эрдэнийн Ганжуур” багтсан нь манай соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал болоод байна. Манай улсын энэхүү үнэт өв нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, гарчигийн хамт 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган юм. Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүрнээр нь урласан бүтээл билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025