Бидний мэддэг бас мэддэгүй Ким Ин Ха

Солонгосын кино аж үйлдвэрийн ширүүн дайралтын үрээр шинэ үеийнхэн хангүг соёлын нөлөөнд өсөж бойжин, монгол жүжигчнээсээ илүү солонгос жүжигчдийг танимхайрч, шимтэн сонирхдог болсон гэхэд хилсдэхгүй. Савангийн дуурь гэчихээд үзэж ханаж, уйддаггүй солонгос сериалууд зөвхөн Монголд ч биш барууны ертөнцөд ч хит гэнэ лээ. Тэгэхээр тэдний онцлог драм байж таарах нь. Солонгосын кино одуудаас хамгийн алдартай нь И Бён Хон буюу бидний сайн мэддэгчлэн Ким Ин Ха. “Амьдралын ээдрээ”-гээр Монголыг байлдан дагуулсан эелдэг зөөлөн жентельмэн энэ эр өдгөө 43 настай. Хэсэг “Амьдралын ээдрээ” киноны дурлалт бүсгүй жүжичин Сун Хе Гюутэй романсдаж, суух дээрээ тулсан ч “хаягдсан” тэрээр ирэх онд хуримаа хийх гэж байна. Ингээд олныг үл нуршин Ким Ин Хагийн тэр бүр хүмүүс мэддэггүй амьдрал, амжилтын ертөнцөөр таныг аялуулъя.      
Нэр:  И Бён Хон /LEE BYUNG HUN/
Төрсөн он сар өдөр: 1970.7.12
Биеийн өндөр, жин: 177cm, 72кг
Гэр бүл: Ээж, аав, охин дүү И Ын Хи
(1996 оны Солонгосын мисс).
Жүжигчин бас дуучин
И Бён Хон нь 1970 онд Сөүлийн дагуул хот Сонгнамд төрж тэндээ бага насаа үджээ. 1991 онд KBS телевизид  жүжигчин болох анхны гараагаа эхэлсэн бөгөөд телевизийн олон драмд туслах дүр бүтээн олны анхаарлыг татаж эхлэв. KBS телевизтэй хийсэн гэрээний хугацаа дуусмагц өөр телевизүүдтэй хамтран ажиллаж, 1995 онд “Намайг хэн галзууруулдаг вэ”, “Run away” кинонд гол дүр бүтээснээр жүжиглэх авьяасаараа Солонгосын драмд нэгэн шинэ од мэндэлсэнийг мэдэгдэв.
    Солонгосын энтертайнмент ертөнц бол дан ганц жүжиглэх авьяасаар хол явдаггүй өөр ямар нэгэн  мэргэжил  эс бөгөөс бусдаас содон байж хүлээн зөвшөөрөгддөг өвөрмөц ертөнц. Аргагүй маш олон хүний дундаас цойлж гарах хэрэгтэй болдгоос тэр байх. Энэ жишгийг дагаж  тэрээр дуулах урлагт хүчээ сорин 1999 онд анхны дебют цомгоо гаргасан байдаг. Гэвч энэ нь тийм ч амжилттай болсонгүй. Тиймээс жүжиглэх талдаа бүх анхаарлаа хандуулахаар шийджээ.
All in
    1999 онд цэрэгт татагдаж уран бүтээлээ түр хугацаагаар завсарлахаар болов.Түүнийг цэргийн алба хааж байхад аав нь тэнгэрт хальж тэрээр хугацаанаасаа өмнө буюу ердөө 6 сарын дараа цэргээс халагдсан байдаг. Бүх нийтээрээ цэргийн алба хаадаг оронд үүнийг аз гэж хэлж болох боловч ааваасаа хагацсан нь түүнд илүү их үүрэг хариуцлагаа ухамсарлах  дохио болсон гэдэг.
    Цэргээс халагдан ирснийхээ дараа Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үкийн “JSA” кинонд гол дүрийг бүтээв. Хойд өмнөд Солонгосын хил дээрхи харуулын цэргүүдийн өвөрмөц харилцааг харуулсан уг кино Солонгос байтугай дэлхийн хэмжээний кино урлагт маш их шуугиан тарьж, тэр хэмжээгээр И Бён Хоны нэр дэлхийн кино сонирхогчдод танил болж байлаа. Дашрамд тус кинонд монголчуудын үзэх дуртай Тэ Жангүм киноны од И Ён Э-тэй хамтарч тоглосон байдаг.
    Ийнхүү амжилтаа эрс ахиулсан тэрээр 2003 онд  “All in” /Монголын телевизээр  “Амьдралын ээдрээ”, “Гурван марал од”  нэртэйгээр гарч байсан/ драмд тоглов. Хөзрийн тоглоомын бүх бооцоогоо тавихад хэрэглэдэг хэллэгээр нэрлэгдсэн уг драма түүний хувьд  бас л бүгдийг өгч бараг нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Төрөлх нэрнээсээ илүүтэйгээр тус драмын гол дүр Ким Ин Ха-гийн нэрээр гадаадад алдаршсанаас үүнийг харж болно. Тус драма нь Европ, Америкийн ихэнх орон, Азийн бүх оронд гарч,  ялангуяа Японд жинхэнэ алдар хүнд дагуулсан юм. Үүнтэй холбоотойгоор 2009 онд Японд ихэнх зургийг нь авсан “Iris” драма нь бас л үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
Хайр харуусал
   
    И Бён Хон энэ мөчөөс эхлэн Азийн бүсгүйчүүдийн жинхэнэ шүтээн болов. Хувийн амьдрал дээр ч тэрээр үлгэр жишээ эр хүн бөгөөд өөрөө загварыг нь гаргаж бариулсан байшин дотоод дизайн, олон тооны загварын агентлагуудтай хамтарч гаргасан хувцасны загвар гээд жентельмэн, жинхэнэ эр хүнд байх ёстой бүхэн түүнийх. Энэ бүгдэд ямар ч бүсгүй дурлах биз. Бас дээрээс нь олны танил хүн гэхэд элдэв шуугиан, шар мэдээнд нэр холбогдоод байхгүй.
    2003 оноос  “All in” драмд цуг тоглосон жүжигчин Сун Хе Гюу ( Song Hye Kyo )-тэй дурлалын романс үүсгэж эхэлсэн тухай хэвлэлээр гарч эхэлсэн. Манай үзэгчид  “ Миний байшин”, “Зочид буудлын эзэн” драмд тоглосоноор нь эгдүүтэй хөөрхөн Сун Хе Гюуг сайн таних билээ. Хос хоёр ч үүнийг батлах гэсэн мэт олны дунд ил гарч эхлэв. Гадна, дотны фэнүүдийнх нь үзэж байгаагаар тэр хоёр маш сайхан бүр төгс хосууд бөгөөд одоо зөвхөн хурим л үлдсэн байлаа. Гэвч удалгүй тэдний романс төгссөн юм. Учир шалтгаан нь хэрвээ нөхөрт л гарвал өөрийн бүх карьераа төгсгөх хэрэгтэй болсон  Сун Хе Гюуд байлаа. Харин тэр үүнийг хүсээгүй юм. Энэ мэдээ олны дунд нэлээн шуугиан үүсгэсэн бөгөөд И Бён Хоныг хаягдана чинээ хэн ч төсөөлөөгүй болоод тэр биз. Ингээд мань хүн бараг 8 жил дур булаам гоонь эр хэвээрээ явжээ. Улмаар 2012 оноос залуу жүжигчин И Мин Жонтэй ( Lee Min Jung ) нэр нь холбогдлоо. Гэтэл бас л олныг шуугиулсан мэдээ гарсан нь 2013 оны 1-р сард И Мин Жонтэй хуримаа хийх товоо зарласан явдал юм. Энэ мэдээ олныг гайхшруулсан боловч 43 настай жүжигчин эрийн хувьд тийм ч гайхмаар зүйл биш л дээ.

Япон тэгээд Холливуд

    И Бён Хоны хамгийн том фэн клуб Японд байдаг. Түүнийг Японд очиход маш их шуугиан үүсдэг ба фэн бүсгүйчүүд нь бараг галзуурдаг гэж хэлж болно. Тэрээр Японд концерт тоглоно, хоол хийнэ, ток шоунд орно. Хамгийн гайхалтай нь Ин Ха ер нь юу л хийнэ бүгдийг талархан хүлээж авдаг байлаа. 2011 онд Японд болсон аймшигт цунамид өртсөн ард иргэдэд хамгийн түрүүнд тусламж үзүүлэн 700,000 доллар хандивласан байна.  Түүгээр ч барахгүй И Бён Хон нь Японы төв телевиз NHK-ийн 20 цагийн мэдээний шууд эфирт орсон анхны гадаад хүн болжээ. Энэ бүхэн нь түүнийг хилийн чанадад, дэлхийн дэвжээнд гарахад ихээхэн туршлага болж байв. Улмаар Азийн кино од болсон түүнийг Холливудын акулууд анзаарч эхэллээ. Холливуд бол Азийн нэг жүжигчин бүү хэл америкийн авьяаслаг жүжигчинд хүртэл хүрч очиход бэрх ертөнц шүү дээ. 2009 онд Холливудын комик кино цуврал G.I. Joe: The Rise of Cobra-д туслах дүр бүтээв. Холливуд дахь түүний дараагийн алхам нь 2013 онд дэлгэцнээ гарах домогт жүжигчин Брюс Уиллисын амжилттай уран бүтээл болох тэтгэвэрт гарсан тагнуулчдын адал явдлыг дүрсэлсэн “RED” киноны хоёрдугаар ангид тоглож байна. Энэ кинонд кино урлагийн акулууд болох Bruce Willis, John Malkovich,  Catherine Zeta Jones,  Anthony Hopkins, Helen Mirren нартай тоглож байгаадаа өөрийгөө хязгааргүй азтайд тооцож байна хэмээжээ.

    2012 оны  6-р сарын 23-ны өдөр И Бён Хоны хувьд мартагдашгүй өдөр байв. Энэ өдөр тэрээр  Hollywood Walk of Fame буюу Холливудын алдартнуудын гудамжинд Азийн жүжигчдээс анх удаа гарын хээгээ дарсан ази гаралтай жүжигчин болсон юм. Ийнхүү даруухан царай, зөөлөн инээмсэглэл, эелдэг төрхтэй жүжигчин маань хувийн амьдрал болоод уран бүтээлдээ амжилт арвинтай он жилүүдийг үдэж байна.

төрсөн дүүтэйгээ
А.АМКА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Seli
    Goyo zalyy shv taalagddag Ooo pO
    2013 оны 07 сарын 29 | Хариулах
  • haha
    ymar sain meddiin be haha
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Tem
    Sain jujigchin.Azda bol shildeg n bha.medeej Jetli jaki jan bas orno.
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • Tem
    Sain jujigchin.Azda bol shildeg n bha.medeej Jetli jaki jan bas orno.
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • ккк.Манайхан мэддэг мэддэг гэхэд тив алгасаад л буудчих юмаа.Хаа байсан хангүг залууг хүртэл мэдээд байдаг айн.ккк.Дэлхий даяарчлагдана гэдэг нь энэ байх даа.
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
  • zaluus
    saihan zaluu.
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
  • Eva
    Huuhemseg zaluush dee Yun tsarailag baigaan Iljig shig tsaraitai gesen/sorry/ Solongos humuus ni terbumtnii nuuts huu gej yaridagiin baina lee.za za hunii amidral manid yamar hamaa bn.....lol
    2013 оны 07 сарын 13 | Хариулах
  • hud*****
    mgl bas hudlaa yrij bna. ys yuman deer inhagaas bolsiishdee inha egch duu 3 huuhen zereg seksdeg kinond toglosnoos bolood salsan yum l da ug ni
    2013 оны 07 сарын 10 | Хариулах
  • Bi shytdeg
    2013 оны 07 сарын 10 | Хариулах
  • ok
    tiim ch tugs tsarailag bish hedii ch uuriin turhtei goe jujigchin
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • MGL
    End bas tashaa zuil bna da,ene chin Song Hye Kyo-d khayagdaagui l yum da,kharin eejeesee bolood l Song Hye Kyotoi suugaagui sh de.eej n ter 2-g gerlekh g zuvshuuruugui yum sh de.
    2013 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025