Р.Бурмаа гишүүний боловсорсон хөвгүүд

Их хурлын идэвхитэй “миссүүдийн” нэг Өргөдлийн байнгийн хорооны дарга Р.Бурмаа гишүүнийг бид эртнээс мэднэ. Хууль зөрчигчдийн “ангууч”  гэдгээрээ алдартай энэ хатагтай одоогоос таван жилийн өмнө Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар өвдөг шороодож байсан удаатай. Улс төрд унаж босохын аль алиныг амсаж, амталж яваа гишүүний улс төрийн амьдрал олны өмнө дэлгээтэй байдаг ч хувийн амьдралынхаа талаар тэр болгон хэвлэлд ам нээгээд байдаггүй нууцлаг авхай. Тиймдээ ч Р.Бурмаа гишүүнийг харь оронд сургуульд сурч, номын дуу сонссон хоёр сайхан хүүтэй гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байх. Түүний том хүү Ц.Төгөлдөр Берлин хотод төмөр замын төлөөлөгчийн газар ажилладаг бөгөөд тэндээ эхнэр гурван хүүхдийн хамт амьдраад удаж буй. Харин бага хүү Ц.Тэмүүлэнгийн хувьд барилгын чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг "Хар Дизайн" компанийн дэд захирлаар ажилладаг бол гэргий нь Э.Тунгалаг нь бизнес сэтгэлгээтэй, дайчин ажил хэрэгч бүсгүй байдаг аж. Тэрээр нөхрийнхөө арын албыг бат найдвартай авч явахын зэргэцээ Зайсанд байдаг тансаг зэрэглэлийн "Sunray beuty studio" хэмээх цоо шинэхэн салоныг хариуцан ажилуулдаг аж. Боловсон, боловсролтой ээжийн хөвгүүд аргагүй боловсролтой, зөв хүмүүжилтэй гэдэг энэ биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025