Жуковын замыг 9-н хүртэл хаалаа

Улаанбаатар хотод зам засварын ажил хийгдээд  багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицеруудын ордноос баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх авто замын хойд урсгал буюу баруун тийш явах урсгалыг хааж, хучилтын ажил хийж байгаа юм. Тус уулзварыг өчигдөр оройн 22.00 цагаас эхлэн хаасан бөгөөд энэ сарын 09-ний өглөө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Тиймээс замын ачаалал энэ долоо хоногт эрс нэмэгдэж байгааг иргэд, жолооч нарт сануулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025