Т.Билэгт эх орондоо ирнэ. Гэхдээ...

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн хавраас интерполоор эрэн сурвалжлах хүсэлтийг манай хууль хяналтынхан гаргасан.
Тэгвэл бүтэн хоёр жил гаруй усанд хаясан чулуу шиг алга болсон НИТХ-ын экс дарга Т.Билэгтийн сураг гарч, тэр ч бүү хэл Хууль зүйн сайдад захидал илгээсэн нь олны анхаарлыг татсан гол дуулиануудын нэг болоод байна.
Тэрбээр захидалдаа “Би удахгүй нутагтаа очно. Намайг АНУ-ын иргэншил хүссэн гэсэн нь худлаа. Би АНУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Хэдийгээр эмчилгээний хугацаа дуусаагүй ч гэсэн би эх орондоо очиж, одоо үүсээд байгаа асуудлыг зохицуулаад эргэн ирдэг юм билүү гэж бодож байна. Тиймээс намайг Интерполоор эрэн сурвалжлах ажлыг зогсоож өгнө үү. Гэрээсээ орж гарч, эмнэлэг рүүгээ ч явж болохгүй хэцүү байна” хэмээжээ.
Тэрбээр эх орондоо энэ сарын дундуур ирнэ гэсэн мэдээлэл байна. Учир нь түүний АНУ-д түр оршин суух визний хугацаа нь дуусч байгаа бөгөөд Интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүний визийг мэдээж сунгахгүй нь ойлгомжтой юм.
Харин түүнийг ирэх өдрийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд отож байгаад цагдан хорих гэж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • билэгт
    хөөрхий минь түүнд визийг нь олж өгөөд явуулаач. идэж уусан хэрэг байх биш.
    2013 оны 07 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025