Нууцлаг бизнесмэн хүчтэн

Луу жилтнүүд гэсэн нэгэн сонин тодотгол монгол бөхийн түүхэнд шигтгээ болон мөнхөрсөн. Нэг үеийн бөхчүүд олноор амжилтанд хүрч, алдрын оргилд гарсан түүхийг бичсэн тэр бөхчүүдийн нэгэн төлөөлөл бол МУГТ, Улсын заан Ц.Баярсайхан.
Төрийнхөө их баяр наадамд 8 удаа шөвгөрсөн, чөлөөт бөхийн тамирчнаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүртэл ажилласан, сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнээс 9 медалийг эх орондоо авчирсан , “Есөн туг” клубыг олон жил удирдаж яваа, МҮБХ-ны тэргүүлэгч, “Сүлд” спорт хорооны дарга гээд Ц.Баярсайхан заантай холбоотой цол гуншин хөвөрч өгнө. Тэр бүү хэл ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг уран хурц барилдаанаараа сэргээсэн заан үеийн бөхчүүдийнхээ адилаар бизнесийн салбарт ч уран мэхээ уралдуулах болсон.  Тээвэр зуучийн “Өнжүүл Богд” компани, “Өгөөмөр” зуслангаас гадна улсын гарьд Ц.Цэрэнпунцагтай хамтран “G-mobile”-ийн салбарыг босгосон сүрхий нууцлаг бизнесмэн хүчтэн.
Харин түүний гэргий Б.Оюундэлгэр хэмээх ажил хэрэгч бас ч улс төрийн идэвхтэй бүсгүй буй. МАН-ын бага хурлын гишүүнээр томилогдон ажиллахын зэрэгцээ нисэхийн гаальд нэр нөлөө бүхий алба хашдаг гаальчин хатагтай эр нөхөртэйгээ арван жилийн нэг анги, нэг ширээний хоёр байсан гэдэг. Хосууд хоёр хүүтэй бөгөөд хөвгүүд нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр бөхийн спортод хүчин зүтгэж буй. Зааны гэргийн тухайд бөхчүүдийн эхнэр дундаа хамгийн чамин ганган хувцасладагаас гадна үйлэнд уран бүсгүй гэнэ лээ. Тиймдээ ч зааны өмссөн дээл хийц сайтай, ганган чамин байдаг нь түүний уран эхнэртэй нь шууд холбоотой гэдэг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025