Хурц хүчтэн

Хэдхэн хоногийн дараа Монгол түмний их цэнгэл баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор бөх сонирхогч түмэн энэ жил шинээр цол хүртэх хүчит бөхчүүдээ нэрлээд эхэлжээ. Тэдний манлайд багтах хүчтнүүдийн нэг бол аймгийн хурц арслан А.Алтанхуяг. Олон жил бөхийн хорхойтон ард түмнээ уран хурц, дайчин барилдаанаараа баясгаж, улсын цол хүртэх бөхийн тааварт бичигдэж ирсэн А.Алтанхуяг арслан улсын наадамд гурвантаа дөрөв давж байсан ховорхон хүчтэн. Бүр тодруулбал 2008, 2010, 2011 онд 4 давсан. Өдгөө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат тэрээр “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Нийслэлийн ОБ-ын Аврах, гал унтраах 14-р анги, “Эфис” худалдааны төвд харьяалагдан барилдаж байгаа бөгөөд даян аварга А.Сүхбатын удирдлага зааварчилга дор бэлтгэлээ базааж буй. Анх 2006 онд аймгийн арслан цол хүртэж байсан тэрээр 2011 оны Дундговь аймгийн 70 жилд түрүүлж, хурц арслан болсон. Юутай ч дуу хуурын өлгий нутгаас улсын цолонд  хамгийн ойрхон бөхөөр тодорч буй аймгийн хурц арслан А.Алтанхуягт спортын өндөр амжилт хүсэж, улсын цолонд хүрэхийг ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • 12
    naranhuu mungu uguud aashiig ni evdeed bgaan, ug ni nutgiin saihan ah bsan yum odoo taniha bauchihsan bn lee.
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025