Хар гэрт хуурай өлсгөлөн зарлаж 29 хонолоо

Төрийн эрхийг авахыг санаархсан хэрэгт холбогдсон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас гаралтай Түүхийн ухааны доктор Р.Цэнгэл хэмээх Өвөрмонгол залуу хуурай өлсгөлөн зарлаад 29 хонож байна. Түүнийг кино найруулагч, СТА Г.Бадамрагчаагийн хэрэгт буюу төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон юм .Гэвч найруулагч Г.Бадамрагчаа, “Галдан Бошигт” ТББ-ын тэргүүн Н.Батболд нарыг батлан даалтад гаргаж, Р.Цэнгэл үргэлжлүүлэн хоригдож энэ сарын сүүлээс хуурай өлсгөлөн зарлаад байгаа. Өлсгөлөн зарлаад 29 хонож байгаа ч түүний биеийн байдлын талаарх мэдээллийг урьдчилан хорих 461-р ангийн эмч нарын баг өгөөгүй байгаа аж. Р.Цэнгэл нь хамгийн сүүлд энэ сарын 06-ны өдөр хуульчтайгаа уулзахдаа охиныхоо ээжтэй утсаар ярьж үнэн мөнийг олохын төлөө өлсгөлөн зарласан гэдгээ хэлээд “Цахар хүний цөс зоригоор сайн дураараа үхнэ” хэмээн хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025