Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн аваргуудын арми АН-д элсэж ард түмний амны зугаа болж байсан билээ. Тэгвэл аваргууд алзахгүй гэдгээ Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө ялалтаар бататгав. Тэр тусмаа даян аварга А.Сүхбат даацтай сонголт хийж дагаар орсон гэдгээ тунхаглаж, элэг нэгт Монголчуудынхаа өмнө инээд алдан сууж байгаа нь энэ. За тэр ч яахав даян аваргын даацтай сонголтуудын нэг болсон энэ өдрийн гоёл нь ч олны харцыг эрхгүй татаж байсан гэдгийг энд дуулгах хэрэгтэй. 

Сэтгэгдэл байхгүй байна