Ардчиллыг дэмжигч 1500 гаруй гишүүн, дэмжигч иргэд өнөөдөр нийслэл хотын төвд талбайд цугларч баярласан сэтгэлээ “олуулаа” хуваалцлаа. Энэ үеэр бид Ерөнхийлөгчөө дэмжиж, итгэл хүлээлгэсэн ард түмний төлөөлөл буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн багш П.Сүрэнхоролтой уулзаж сэтгэгдэлийг сонссон юм. Тэрээр “10-р ангиа төгсөөд анх туслах машинистаар над дээр ирж ажиллаж байгаад цэрэгт явсан. Орос хэл их судалдаг сэргэлэн сайн хүү байсан. Шавь маань дахин сонгогдож байгаад баяртай байна. Ардчилсан ерөнхийлөгч дахин сонгогдож байгаа нь бидний хүсэн хүлээж байсан үе яах аргагүй мөн. Ирээдүйгээ итгэл дүүрэн харж, ардчилсан холбоонд нэгдэн энэ ерөнхийлөгчөө дэмжиж хамтдаа Монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч эхний хийх ёстой ажлаа эхэлсэн. Харин дахин сонгогдож байгаа нь түүнийгээ үргэлжлүүлэн илүү ихийг хийгээрэй гэсэн ард түмний итгэл юм. Шавьдаа амжилт хүсье!” хэмээж шавиараа бахархаж буйгаа дуулгасан юм. Би Ц.Элбэгдоржийн багш
Ардчиллыг дэмжигч 1500 гаруй гишүүн, дэмжигч иргэд өнөөдөр нийслэл хотын төвд талбайд цугларч баярласан сэтгэлээ “олуулаа” хуваалцлаа. Энэ үеэр бид Ерөнхийлөгчөө дэмжиж, итгэл хүлээлгэсэн ард түмний төлөөлөл буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн багш П.Сүрэнхоролтой уулзаж сэтгэгдэлийг сонссон юм. Тэрээр “10-р ангиа төгсөөд анх туслах машинистаар над дээр ирж ажиллаж байгаад цэрэгт явсан. Орос хэл их судалдаг сэргэлэн сайн хүү байсан. Шавь маань дахин сонгогдож байгаад баяртай байна. Ардчилсан ерөнхийлөгч дахин сонгогдож байгаа нь бидний хүсэн хүлээж байсан үе яах аргагүй мөн. Ирээдүйгээ итгэл дүүрэн харж, ардчилсан холбоонд нэгдэн энэ ерөнхийлөгчөө дэмжиж хамтдаа Монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч эхний хийх ёстой ажлаа эхэлсэн. Харин дахин сонгогдож байгаа нь түүнийгээ үргэлжлүүлэн илүү ихийг хийгээрэй гэсэн ард түмний итгэл юм. Шавьдаа амжилт хүсье!” хэмээж шавиараа бахархаж буйгаа дуулгасан юм.
Сэтгэгдэл байхгүй байна