Нанга Парбат ууланд 10 хүн амь алдав

Пакистаны нутагт байдаг Нанга Парбат уулын жуулчны баазад өчигдөр орой буутай этгээд халдлага үйлдсэний улмаас Украины 5, Хятадын 3, Оросын 1 иргэн нийт 10 хүн амиа алджээ.
Халдлагыг суннитийн салан тусгаарлах Жундулла бүлэглэлийнхэн өөртөө хүлээжээ. Тэд гадаадын жуулчид руу дахин халдаж магадгүй гэж орон нутгийн хууль сахиулагчид анхааруулав.
Нанга Парбат уул нь 8126 өндөртэй дэлхийн 9 дэх оргил бөгөөд энэ уулыг уулчид "алуурчин уул" хэмээн нэрлэдэг. Энэ ууланд хамгийн их уулчин амиа алдсан түүх байдаг учир ийн нэрлэх болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025