Хүүхдүүд гар утсаа ашиглан элсэлтийн шалгалтын журмыг зөрчсөн тухай мэдээлэл гарсан. Тэд энэ жил ЕБС-аа төгссөн хүүхдүүд байжээ. Харин facebook хуудсанд шалгалтын материал оруулсан гэх хүүхдийг Сүхбаатар дүүргийн яг аль шалгалтын төвд шалгалт өгснийг тогтоохоор БҮТ-ийнхөн ажиллаж байна. Ямар ч байсан эмэгтэй хүүхэд байсан нь тодорхой болжээ. Цахим хуудсаар шалгалтын дэвтрээ facebook-т ил тавьж элсэлтийн шалгалтын журам зөрчсөн хүүхдийг олж оноог нь хүчингүй болгож мөн л шалгалт өгөх эрхийг нь хоёр жилээр хасах юм байна. Амьдралынхаа чухал алхмыг хийх том сорилтын өмнө хүүхдүүдийг ийм бодлогогүй алхам хийсэнд БҮТ-ийнхөн харамсаж байгаа ч нэгэнт дүрэм журмыг мөрдөхөөс өөр аргагүй гэдгийг хэлж байсан юм. Мөн БҮТ-ийнхөн дотроосоо шалгалтын материалыг задалсан байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч үүнийг эрс няцаалаа. Шалгуулагч өөрийнхөө оронд өөр хүн оруулах гэсэн оролдлого хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө 2008 оны ЭЕШ-аар нийслэлд гарч байжээ. Харин гар утас ашиглах, тооны машин томъёо харах асуудал жил бүр л их бага хэмжээгээр гардаг юм.
Ямартай ч элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж байгаа хүүхдүүдийг нарийн шалгаж оруулдгаас гадна 20 хүртэлх хүүхэдтэй анги танхимд хоёр хянагч багш ажилладаг учраас хүүхдүүд ямар ч илүү үйлдэл гаргах боломжгүй гэж албаныхан хэлж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна