Ноён “ZZ” гэж хэн бэ?

Дөнгөж 14-тэйдээ урлагийн ертөнцөд хөл тавихдаа “Мон Та Реп” хамтлагийг үүсгэн байгуулан дараа нь рок попын олон хит дуунуудын үгийг бичиж олноо танигдсан ноён “ZZ”-ийн бүтэн нэр Э.Золзаяа. Сүүлийн үед залуусын амнаас салахаа больсон дуунуудын үгийг энэ нууцлаг залуу уран бүтээлч бичдэг. Уг мэргэжил нь солонгос хэлний багш, жүжигчин. Уншсан ном нь 300-аас хол давсан гэх “ZZ” багаасаа их уншсаны ачаар ухаан тэлж, үгийн баялаг нэмэгдэж, нэг л өдөр авьяас нь тодорсон гэдэг. Дууны үг нь энгийн атлаа гүн гүнзгий утга агуулгатай, амьдралд илүү ойр басхүү этгээд үгтэй байдаг нь Э.Золзаяагийн нэрийн хуудас гэж болно.
“Гурван бүдүүн” хамтлагийн “Чи минь” дууны шүлгийг есдүгээр ангидаа бичиж байсан гээд бодохоор түүнд авьяас гэж байна шүү. “Би яруу найрагч биш дууны шүлэг бичдэг хүн, яруу найраг, дууны шүлэг гэдэг тэс өөр зүйл шүү дээ” хэмээн даруухан ярьж явдаг нууцлаг ноён  “ZZ”-ийн хувийн амьдрал нь ч нууцлаг. Нэгэнтээ дуучин Мартатай хамтын амьдралаа эхлүүлж байсан бөгөөд “Киви” хамтлагийн Агийтай ч хайрын романс үүсгээд амжсан. Сүүлд нэгэн тоглолтонд ирэхдээ Марта ч биш, Агий ч биш даруухан нэгэн бүсгүйтэй хөтлөлцөн ирсэн нь тэр сонголтоо хийснийх юм болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zz gdg chn urlagiin ner baildee yaagaad oortoo ner ogch bolohgui gj
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Zochin
    Hamt yvj bgaa emegtei ni uurtei ni adilhan ym bna shdee zayanii hani ni ym blgui dee
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • ...
    neeree yaaj montarapiig uusgeh vee salhiihniig dagaal guideg huuhed bsan sanagdaj bna
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • ene yahaaraa Mon Ta Rap-g uusgen baiguulsan bdag bilee?
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • mongol
    avyasaa ard tumneeree uneluuleh heregtei.....tuunees bish oortoo goy goy gadaad ner ogool NOYONTON bolchihgui shuu dee ....
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025