
АНУ -ын Техас мужид болж өнгөрсөн Google компанийн “SXSW” үзэсгэлэнгийн үеэр Адидас компанитай хамтран зохион бүтээсэн ярьдаг гуталыг олонд танилцуулжээ.
Ярьдаг гутал нь хурд, даралт хэмжигчээс гадна зүг чиг мэдрэгчтэй, өөр дээрээ дуут команд бүхий программтай бөгөөд мөн Bluetooth суурилуулсан учир гар утастайгаа холбогдох боломжтой. Түүнээс гадна өмсөн үед таны сонирхолтой гэрэл зургын агшинуудыг аван өөр дээрээ хадгалан нийгмийн сүлжээнд шууд шэйрлэх боломжтой гэнэ. Одоогоор энэ гутлыг худалдаанд гаргах төлөвлөгөө гараагүй ч зүгээр сурталчилгааны журмаар л ашиглаж байгаа юм байна.



Сэтгэгдэл байхгүй байна