Б.Чингүүний “Гэрч”

Найруулагч Б.Чингүүнийг бид гайхалтай богино хэмжээний кинонуудаар нь таньдаг болсон билээ. Түүний бүтээсэн "Гэрэл", "Сарнай", "Сайн уу, ээжээ" гээд олон богино хэмжээний кинонууд үзэгчдээс сайн үнэлгээ авсан. Харин  бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд тэрээр UBS телевизийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцсон "Зүрхэнд гэрэлтэх од", "Mamma Mia" кинонуудын найруулга дээр ажилласан туршлагатай.
Тэгвэл Б.Чингүүн "Гэрч" нэртэй триллер төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа ороод байгаа юм байна. “Creative Art Group”-ын бүтээл уг киноны зураглаачаар Монголын киноны өнгө дүрсэд ихээхэн чанар авчраад байгаа Ангараг ажиллаж байгаа ажээ. Одоо киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025