Тавтай морил, Д.Мөнхбаяр аа

Буудлагын Д.Мөнхбаярыг иргэншлээ сольж, Герман улсын иргэн болж байхад мөн ч их дуулиан шуугиан дэгдэж байв. Эх орноосоо урвагч, эдийн шуналтай гэх мэтээр элдвээр хэлж байсан ч үнэн хэрэгтээ тамирчдын хөлс хүчийг даанч нэг үнэлдэггүй байсан тэр үеийн монгол төрийн сул дорой байдал нэг чадалтай тамирчнаа алдахад хүргэсэн гэдэг. Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга энэ бүсгүй энэ зууны эхээр иргэншлээ сольж, Герман улсын харьяат болсон түүхтэй. 1998 онд анх дэлхийн аварга болж байхдаа тэрээр Монгол улсын иргэн байв. Харин 2002 онд дахин дэлхийн аварга болохдоо Германы иргэн Д.Мөнхбаяр хэмээн цоллуулж байсан.
Эх орноосоо татгалзаж, иргэншлээ солино гэдэг улсад данстай тамирчин бүү хэл жирийн иргэний хувьд ч амаргүй шийдвэр. Д.Мөнхбаярын тухайд аав ээжээсээ хоёулхнаа, дээрээ нэг эгчтэй, багаасаа өнчрөл хагацлын зовлон үзсэн, тухайн үед ганц эгч нь Германд амьдарч байсан гээд хувийн шалтгаан ч мундахгүй байсан гэдэг. Нөгөө талаар герман дасгалжуулагчтайгаа хайр сэтгэлтэй болсны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн гэх тайлбар ч байдаг. Тамирчин бүсгүйн анхны нөхөр нь волейболын мастер, “Уурхайчин” багийн дасгалжуулагч Баярсайхан. Цагтаа спортын сайхан хосуудын нэгд тооцогдож, олны харааг булааж явсан тэд дундаасаа нэг охинтой ч нэг л өдөр 2 тийш болсон нь хувийн амьдралын таарамжгүй шалтгаан байсан гэдэг. Тухайн үед бас ч гэж чадварлаг тамирчин, цуутай сайхан эрчүүдийн нэгд ордог байсан Баярсайхан гэмтэл авсан үетэй эхнэрийнх нь “урвалт” давхацаж, тамирчин эр “Гэмтэл минь хүндэрч, эхнэрийн маань сэтгэл улам холдож байгаа нь мэдрэгдэж байна” гэсэн утгатай ярилцлага хүртэл өгч байв. Харин Д.Мөнхбаярын зүгээс  “Ирээдүйнхээ амьдралыг бодож ийм шийд гаргалаа” гэсэн тайлбар өгсөн байдаг.Өдгөө 43 настай Д.Мөнхбаярын тухайд Германы Швайнфур хотод амьдардаг. Баярсайхан ноёнтонтой усны дусал мэт адилхан охин нь хэдийнэ нас биед хүрч, ээжээсээ дутахгүй өндөр бүсгүй болсон. Эндээс явахдаа өөрөөсөө ахмад герман дасгалжуулагчтайгаа суулаа хэмээх шуугианы эзэн болж байсан тамирчин хатагтайн тухайд Тулгаа хэмээх сайхан монгол залуутай ханилж суугаад багагүй хугацааг үдэж байгаа гэдэг. Тэр бүү хэл Монгол улсынхаа иргэншлийг дахин сэргээх талаар гадуур яригдаж олныг чихийг хужирлах болсон. ССАЖЯ - ны сайд Ц.Оюунгэрэл "Тамирчдад өгдөг болсон урамшуулал нүдээ олсон хэрэг болсон. Өмнө нь гадны иргэншил авсан манай улсын тамирчид буцаад эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа эхнээсээ илэрхийлээд байгаа" гэж хэлж байсан.  Сайдын хэлсэн иргэншлээ сэргээлгэхийг хүссэн тамирчдын эхлэл нь МУГТ  Д.Мөнхбаяр болж байгаа бололтой. Тийм байхыг ч олон хүсэж байгаа. Тавтай морил,  Д.Мөнхбаяр аа.


    


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • х
    Хүн чанар муутай хүн дээ. Одоо бас хөгөө чирж яваан байна л даа хөөрхий.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • dfh
    bitgii hutsaa ta nart yamar hamaatain 1 ch gesen hun eh orondoo heregtei shdee
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • mungu xeregtei ved ugch chadsan gazar amjiltaaraa talarxlaa ilerxiileed ergeed ex ornoo zorij gaa ni uxaantain ilrel
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • zuv zuv ex orondoo tavtai moril uxaan dutuu xvmvvsiin vgiig bitgii too
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Germandaa ysaa tabi end chamd. Gazar. Oldohguiee
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin
    aygui hun chanargui avgai bjee
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • dghykf
    ene tenegeer mongol yahiin ter germanda yasaa tawi
    2013 оны 06 сарын 22 | Хариулах
  • irgen
    ex oron ard tvmenee tooxgvil baisan xol zailwal taarna yamar nvvreeree igenshelee solix yum
    2013 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin
    arzaisan muuhai avgai ve.medehgui
    2013 оны 06 сарын 22 | Хариулах
  • odoo karier ni duuschihsan hoino ireed yadgiin be
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Энэ балай хүүхэн Монголоор тоглоод байгаа юм хайшаа юм бэ? Шавхруу царайлаад ирж яаах гээд байгаа юм бэ? Явсан бол тэгээд яв л даа.
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • ex oron hi bish money iluu chuxal um bish uu ene xuuxend
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Óóë íü ÿíäýãìààòàé 2-óóëàà Ìîíãîë óëñûí äàëáààã çýðýã ìàíäóóëñàí áîë ñàéõàí ë áàéñàí þì. ͺ㺺俿ë íü ãîëîõîîð ë ýõ îðîí íü õýðýãòýé áîëæ ãýíý. Ìóóõàé õ¿¿õýí þì äàà.
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • ki
    tumur zamd nuhurteigee hamt yavj bgd osold orson geed l bsan shyy dee ih goyo urt har ystei bsan tarhinii gemtelees bolj husuulj bsan gd l tuhain yeiin sonind unshij bsan shyy dee,manaih yneldeggyi bsan ni ynen shyy dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Mungu haana bn, Munkhbayar tiishee guine
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • мч
    улсаа баяжингуут санадаг айн...
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025