Тэр ялах болно

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тэр бусдын буруугаас болж нуруу болон аарцагны ясаа маш хүндээр хугалж гэмтээсэн харамсалтай явдал болсон билээ. А.Пүрэвмаа айлын ганц охин бөгөөд дээрээ ганц ахтай загвар өмсөгч залуухан бүсгүй. 8 дугаар сарын 20-ны өдөр тэрбээр Япон улсыг зорих онгоцны билет бичүүлж арлын оронд мэргэжлээ дээшлүүлэхээр явах байсан юм. Гэвч тэр гайт өдөр согтуу хүний балгаар тэр хүнд гэмтэж нийт долоон удаа хүнд хагалгаанд орж өдий хүртэл өвчин шаналалтайгаа тэмцсээр л байна. А.Пүрэвмаа арлын орныг зорьж алс хол эх орныхоо нэрийг гаргаж ирээдүйд нэртэй загвар өмсөгч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан билээ. Гэвч тэр гайт өдөр түүний мөрөөдөл талаар болсон ч тэрбээр өчигдөр тайзан дээр тэргэнцэртэй  гэрэл цацруулан гарч ирсэн юм. А.Пүрэвмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл төв ТББ”-ийн ажилтан болж өчигдөр болсон тэргэнцэртэй иргэдийн загварын шоунд ийн оролцсон юм.
Шоу болохын өмнөх орой Пүрэвмаа найзууддаа санаагаа хуваалцсан байна.
“Маргааш тайзан дээр гарна. Хоёр жилийн дараа дахин анх удаагаа гарах гэж байна. Сэтгэл хөдөлж баярлахаасаа илүү сэтгэл өвдөж байна. Хоёр жилийн өмнө өндөр өсгийттэй тас тас алхаж явдаг байсан бол маргааш тэргэнцэр дээр сууж тайзан дээр гарна. Мэдээж би алхаж чаддаг, таягтай сайн алхдаг шүү. Бусад тэргэнцэртэй охидоо хүндлээд мөн төгсгөлд босож зогсож тайзны тоглолт харуулах гэж л тэр. Энэ шоу бол тэргэнцэртэй залуусын дуу хоолой нөлөөлөл юм. Энэ нөлөөллийн нүүр царай болж байгаа болохоор хүндлэлж тэргэнцэр дээр сууж байгаа юм шүү. Би тэргэнцэр дээр суугаагүй хөл дээрээ босож ирсэн болохоор маш эмзэглэж байнаа. Тэргэнцэр дээр суухгүй гэж дэндүү их хичээсэн, хичээдэг болохоор. Маргаашыг бодохоор сэтгэлд хүнд байнаа. Миний Монголын сайхан залуус битгий бэртэж гэмтээсэй энэ надаар дуусаж байгаасай гэж залбирж байна”  хэмээн тэрбээр уг шоу болохын өмнөх орой нь цахим хуудаснаа бичсэн байсан. Харин өчигдөр оройн тэр үдшийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг А.Пүрэвмаа байлаа.
А.Пүрэвмаа хэлэхдээ “60 гарсан ээжээрээ асруулж байгаа ч гэсэн би удахгүй босно, өөр шигээ хүмүүсийн төлөө маш их зүйлийг хийж бүтээх болно” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Түүнийг гадаадад гарч сайн эмчлүүлж хагалгааны зардал мөнгөө бэлэн болговол эрүүл болж хөл дээрээ босоход найдвар байгаа гэж эмч нар хэлсэн байна.
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Гэмтэж бэртсэн гээд сэтгэлээр унаж, зүгээр суулгүй, өөрийгөө ялан дийлж, өвчинтэйгээ тэмцэж яваа А.Пүрэвмаад туслахыг хүсвэл та дараах хаягаар орно уу. Puujee_riko@yahoo.com.  Мөн “Түгээмэл төв ТББ”-тай холбогдож болно. Төвийн утас: 7018-6665











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • galkhuu.m
    purevmaa chamaar mash ih baharhaj bna. chi teswer tewcheertei setgeliin hattai bnaa. odoo zuwhun uragshaa. buh saihan amidral urd chin bna
    2013 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Bugdiig martaad uragshaa, denduu saihan haragdaj bn,chi hetsuu muchuu davsan bn shu de,amjilt
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин
    отгонцэцэгийн дүү юм бхдаа усны дусал шиг харагдаж бна
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин
    сэтгэлийн тэнхээтэй байгаарай
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • zochin
    saihan bysgyi bna amjilt hysie hurdan edgereed taizanaa dahin garaarai.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • boloroo
    saihan Mongol ohin chamdaa hamgiin turuund eruul enhiig husey.Uneheer mundag ohin yum a
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nyamka
    чи ялна чадна гэдэгт найдаж байна шүү. монголчуудаа нэгдээрэй,
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • za
    sain sanaanii vzvvrt sar tos gj chi sansandaa hvreh bolnoo amjilt hu
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025