Монгол улсад анх удаа

Монгол улсад анх удаагаа тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу анх удаагаа өчигдөр болж өнгөрлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн   нийгмийн бусад гишүүдийн   хандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show”-г ийн зохион байгуулсан байна. Энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна. Загвар өмсөгч тэргэнцэртэй залуус маань гоёлын, үндэсний  загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцсон бөгөөд манайхаас өөр улсуудад энэ шоу жил бүр зохион явагддаг байна.
Шоуг зохион байгуулах гол зорилго
-    Тэргэнцэртэй иргэдийн талаархи нийгмийн хандлагыг өөрчлөхөд нөлөөллийн шинэ хэлбэр бий болгох
-    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг дээшлүүлэх
-    Тэргэнцэртэй 18 иргэн анх удаа мэргэжлийн моделуудтай зэрэгцэн загварын үзүүлбэрт оролцоно
-    Дизайнеруудын орчин үеийн өдөр тутмын болон гоёлын хувцасыг тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохируулан загварлаг байдлаар зохион бүтээх
Энэхүү шоуг зохион байгуулахад го үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол “Урлах эрдэм дээд сургуулийн GT Загварын товчоо байна. 3 сар гаруйн хугацаанд тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон өмсгөл бүхий өпөр тутмын ба гоёлын нийт 70 гаруй хувцас, гутал, аксессуарын бүтээлүүдийг урласан байна. Үүнээс гадна материал болон гүйцэтгэлийн зардалыг бүрэн хариуцаж богино хугцаанд хамтран ажиллах байгууллага хамт олны бүрдүүж тус шоуг сайхан зохион байгууллаа.





 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • А
    Гоё эмэгтэйчүүд бас байна шүү
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025