
Нэг үе “Киви” хамтлагийн монгол дүр төрхийг илтгэж явсан Б.Солонго "Анод" банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болж, хамтлагаа орхисон түүхтэй. Б.Солонго хамтлагаасаа гараад удалгүй бие давхар болж, өдгөө хоёр ч хүүхдийн ээж болоод амжжээ. Түүний хувьд Ука, Намуунаа хоёртойгоо утсаар холбогдон сонин хачнаасаа дуулган урьдын найз хэвээрээ байдаг байна. Хамтлагийн ахлагч Ука нэвтрүүлэгт оролцож ярихдаа “Бид хамтлагаас гарсан гурван гишүүнтэйгээ үргэлж холбоотой байдаг. Анхны гишүүн Энхзолтойгоо байнга уулздаг сайхан найзууд. Харин Б.Халиунтай энд тэндэхийн шоу тоглолтод тааралдаж, мэнд усаа мэдэлцдэг. Харин Б.Солонгоотойгоо утсаар ярьдаг” гэсэн байдаг. Б.Солонго Ц.Намуунтай хамт Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн гэдэг. Ямартай ч охидын шилдэг хамтлагийн дуучин байсан түүний хувьд өдгөө эзэгтэйн амьдралаар нам гүмхэн амьдарч байгаа билээ. Ээж болоод төрөл арилжсан гэмээр өөрчлөгдсөн Солонго үсээ шараар будаж нэлээд жин нэмж айл гэрийн журамт ээжийн намба суусан байна шүү.

Сэтгэгдэл байхгүй байна