Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, улс төрийн зүтгэлтэн О.Дашбалбарын агсны бага охин Д.Индра аавын үргэлжлэл болон яруу найрагч ах эгч нартайгаа үргэлж холбоотой байж аавынхаа хийж бүтээж амжаагүй хийхийг хүсэл мөрөөдлөө болгон явдаг бүсгүй гэдэг. Саяхан аавынхаа дурсгалд зориулан “Тэмдэглэлийн улаан дэвтэр” номоо ханьтайгаа хамтран гаргасан. Тэрбээр гэр бүлийнхээ хүнээр мөн яруу найрагч залууг сонгсон билээ. Хосууд яруу найрагч Ц.Хулангийн номын нээлтэнд хүрэлцэн ирэхдээ манай дуранд өртсөн энэ. Яруу найрагч, зохиолч Ч. Ууганбаяр тун удахгүй “100 яруу найргч”-ийг нэгэн дор цуглуулж томоохон үйл ажиллагаа зохион байгуулах гэж буй. 
Сэтгэгдэл байхгүй байна