Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” яруу найргийн шинэ түүврийнхээ нээлтийг Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд хийлээ. “Алтан зэгсний ангир” номын нээлтэнд Монголын үе, үеийн яруу найрагчид хуран чуулсан болж өнгөрлөө. Мөн эх орны баруун хязгаар буюу Ховд нутгаас яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар ирсэн бол зүүн хязгаар Сүхбаатар аймгаас Айлтгүйн Төмөр-Очир найрагч нар ч Хулангийн номын нээлтэнд саатлаа. 
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөн, Ц.Хулан найрагч хүндтэй зочдодоо өөрийн гарын үсэгтэй номоо дурсган “Алтан зэгсний ангир” номын нээлт эхэлсэн юм. Номын нээлтийн хүндэт зочдоор найрагчийн аав, ээж, номын багш нар, найзууд, дүү нар гээд дандаа утга зохиолд элгэмсүү хүмүүс цугласан байлаа. Номын баяраа ийн анх удаа яруу найрагчийн цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа нь Гарын бэлгээ өгцгөөж, мялаалгын шүлгээ өргөцгөөсөн яруу найрагчид дор бүрнээ түүний номыг шимтэн уншиж суухыг харахад Ц.Хулан найрагчийн шүлэг уран бүтээл, тэр дундаа номыг нь уншигч олон ихээхэн хүлээж байсан нь илт. Энэ үеэр Сүхбаатар аймгаасаа энэ л номын нээлтэд оролцохоор зорьж ирсэн яруу найрагч Ай.Төмөр-Очир цугласан олон, Ц.Хулан найрагчид хандан “Монголын их утга зохиолд ганцхан Хулан цахилдаг юм шүү” хэмээн хэлсэн юм. Тэнгэр цэлмэг, нар ээсэн сайхан өдөр болсон номын нээлт өндөрлөх тийшээ хандаж, яруу найрагчид шүлэг найргаа дуудсаны дараахан хурмаст тэнгэр хурын хишгээ хайрлаж ганц нэгхэн бороон дусал хацар норгон унаж эхэлвэй. “Алтан зэгсний ангир” дуугарахыг сонсоход нумарсан солонго дундуур бороон дусал бөнжигнөж удаж төдөлгүй номын нээлтын ажил дууссан уу үгүй юу бороо улам ширүүсэн орсон юм . Монголын сор яруу найрагчдын төлөөлүүлээд оролцож Явуухулангийнхаа цэцэрлэгт хүрээлэнд ээлж дараалан уран тод шүлэгээ уншсан болохоор тэрүү тэнгэр ч тэднийг сонссон бололтой. Ямартай ч “Алтан зэгсний ангир” номын нээлт ийн ёслол төгөлдөр болж удтал хүлээлгэсэн уншигч авхай нарын мэлмийг баясгалаа.

Миний эрхэм найз Галсансүх бид хоёр тус тусдаа пронт командалдаг боловч бидний дайсан нэг тэр нь юу вэ гэхээр эх хэлний дайсан байдаг.
Б.Галсансүх: Сэтгэлийн тухай сэтгэхүйн шүлгүүд
Зөөлөн сэтгэл заримдаа зөрүүл буруутгах аюултай
Уужим сэтгэл угаасаа ухааныг төөрүүлэх увидастай
Хатуу сэтгэл хааяа харамсал төрүүлэх хуультай
Өрөвч сэтгэл үнэндээ өстөнийг сөхрүүлэх шидтэй
Дурлах сэтгэл дандаа дур гутаадаг гэмтэй
Омоглон сэтгэл үнэндээ олныг бүтээлгэх чадалтай
Нинжин сэтгэл нээрээ нэр хүндлэл хэрэгтэй
Хүнлэг сэтгэл харин хүн бүхэнд хэрэгтэй
Сэтгэл бүхнээс салбал сэтгэхүй амар амьдранаа
Толь шиг сэтгэл тэгэхээр
Түмэн зовлонгоос тонилгоно
Хоосон барсал
Өстөний дусал дотор багтаж үзээд
Өөдөө нь хүйсэн дотор орж хоноод
Биеэсээн сугарч гарахаар
Би гэсэн бүхэн байхгүй болоод
Дусал бүхэн үгүй гэдгийг
Үзэж харснаа сүүлд нь санаад
Нарны биенд шингэж уусахад
Надад аймшигтай санагдаагүй
Энд төрсөн төрөөгүй энд тэндгүй төрөөд
Саран дээгүүүр зугаалахад сайхан байснаа мартаагүй ээ
Таниагүйг танилусан аялал маань
Тархийг минь амараагаад
Хоосон баясал төрж хохь ганцаардлаас холдвоо

Ш.Гүрбазар
Би ямар дэлхий чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш ээ
Би ямар үнэн худалын ард сүүлчийн цэгээг нь атгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдэрээн атгаж чадах биш
Гэхдээ би агтны морьтой Монголдоон амгайн чимээ шиг ойрхон явий гэж боддогийм
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зовогдож Монгол минь гэж залбирдаг юм Монгол минь ээ

Д.Урианхай
Монгол хэлтэй энэ сайхан ном бидэнтэй амьдарч эхлэх нээ. Ер нь амьдарсаар ч байсан хэмээн алдарт яруу найрагч маань шүлгээ үргэлжүүлэн уншцгаасан юм.








Сэтгэгдэл байхгүй байна