Азтай, одтой сийлбэрчин

"Сумын овгор", "Багын найз" дуунуудаараа олонд танигдсан, мөн далны ясан сийлбэр хийдэг дуучин, урлаач Баттогтох саяхнаас МАН-д элсэж, улс төрд өөрийн нүүдлээ хийж эхлээд байгаа гэдэг. Тэрээр анх сийлбэрчин мэргэжил эзэмшиж, дараа нь дууны урлагт орсноор Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг энгэртээ зүүж, хэсэгтээ нам жим болсон. Дараагаар нь Орифлейм сүлжээ бизнесээр хэсэг занималдаж, сайн ажилласныхаа урамшуулалд Ниссаны хар жийпээр шагнуулж, тэндхийн дээд шагналын эзэн болсон билээ. Орифлеймийн хатан хаан гэгддэг Оюунгэрэл эгчийнхээ араас нэхэж яваа Баттогтохыг найз нөхөд, эргэн тойрныхон нь ямар ч салбарт үзсэн адтай, одтой залуу гэцгээдэг юм билээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025