Урлагийн сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн залуу хосууд болох Билэгжаргал, Анхмаа нар энэ зун хөөрхөн охинтой болж “Маршал таун” хотхонд өрх тусгаарлаж хосууд хамтдаа амьдарч байгаа. “Гурван охин” хамтлаг нь дорвитой уран бүтээл хийдэггүй хувийн амьдралын тал дээрээ ч нэг их яараад байдаггүй хамгийн амгалан хамтлаг гэх нэр тодотголтой болоод буй. Харин гэр бүл зохиосон Анхмаа хувийн, хувьсгалын ажлаа ч зэрэг амжуулж нөхрийнхөө бүтээсэн “Гарал угсаа” кинонд тоглоод авсан адтай бүсгүй. Хамтлагынхан дотроо хамгийн ааш муутайд ордог Анхмаа гэр бүлээрээ сүүний рекламанд тоглож охиноо олонд танилцуулсан билээ. Тэр бүр олны танил хүмүүс хүүхдүүддээ олны өмнө гаргаад байдаггүй тэгвэл Билэгжаргал, Анхмаа нар охинтойгоо хамтдаа Сүү компанийн “COOL” жүүсний сурталчилгаанд тоглож бяцхан реклам хийгээд амжсан юм. Орчин үеийн олны танил эрхмүүд шинээр мэндэлж буй бяцхан үрсдээ этгээд сонин нэр хайрладаг уламжлал тогтсноос Анхмаа, Бэкэ хоёр ч үүнийг тойрч гарсангүй охиндоо Унд-Арга хэмээн өвөрмөц нэр хайрласан билээ. 

Сэтгэгдэл байхгүй байна