Гурван хүүхэд амиа алдлаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Шар-Эрэг гэдэг газар нутаглаж байгаа малчин П нь Сэлэнгэ мөрний Бүдүүний гүүр гэдэг газар усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мөн тус аймгийн Сүхбаатар сумын Орхон голд есөн настай М осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ар гэрийнхний хамт эрэн хайж байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийн гуравдугаар ангид сурдаг 10 настай эрэгтэй М, есөн настай эрэгтэй З  Хэрлэн голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ар гэрийнхний хамт  эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Tanhu
    Eronhii said guai yu bolood bnaa.ta avragdaad huuhduud uheed bn shuu
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025