Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин энэ өдрүүдэд наадамд зодоглох бөхчүүд наадмын бэлтгэлээ базааж эхэлжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн “Бес Богда бүргэд” дэвжээнийхэн Тэрэлжид наадмын бэлтгэлээ хийж байгаа бол Булган аймгийн “Булганхангайн хүчтэнүүд” Дуган хад дахь жуулчны баазад наадмын бэлтгэлдээ гарав. Энэ галыг улсын гарьд И.Доржсамбуу ахалж, улсын арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Н.Түвшинбаяр, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Д.Пүрэвдорж, Б.Амбасэлмаа, С.Чулуунхүү, аймгийн начин Д.Ихтамир, П.Даваадорж нарын 30 гаруй бөх бэлтгэлээ базааж байна.
Харин Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд улсын харцага Д.Батболдоор ахлуулан Бугын сангийн аж ахуйдаа бямба гарагаас бэлтгэлээ базаахаар болжээ. Энд Баянхонгор, Өвөрхангай, “Хилчин” спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ хийдэг уламжлалтай билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025