“Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ ээжийн хамтаар хурдан моринд нугасгүй. Жил бүрийн баяр наадмаар хурдан хүлгүүдээс нь нэг нь заавал айрагдаж, түрүүлж эзнээ баясгадаг уламжлалтай. Бат-Эрдэнийн ээж Цэрмаа гэх энэ эмэгтэй шүднээсээ эхлээд, ээмэг бөгж, малгайгаа хүртэл алтаар гоёсон нь олны дундаас онцгой харагдаж байсан шүү. Харин "Киви" хамтлагийн дуучин Укагийн ээж удган бөгөөд мөн л алтаар гангардаг нэгэн. Хуруунуудаа битүү алтан бөгжөөр гоёсон нь бусдаас содон Заманд хатагтай хаана ч дэгжин хээнцэр явж харагддаг. Ийнхүү олны танил одуудын ээжүүд нь ч хүүхдүүдээсээ дутахгүй гоёж гангалж, олны танил болж тэднийг алтны уурхай ээжүүд гэж өргөмжилмөөр.
Сэтгэгдэл (2)