Цупаридаад өг Бондгор оо

Монголд маш олон байдаг элч дуучдын нэг нь ноён Бондгор. Хүүхдийн хэмээх тодотголтой тэрээр энэ төрөлдөө чамгүй хүчин зүтгэж хүүхэд багачуудыг баясгахын зэрэгцээ хөөрхөн хэдэн төгрөг халаасалдаг. Түүгээр ч барахгүй энд тэндхийн элдэв янзын тоглолтод уригдахын сацуу “Намуун” нэртэй бяцхан кафе ажиллуулж бизнесийн салбарт бие хаанаасаа “том” яваа гэдэг. Увсын цэнхэр нутгийн хүү, улстөрч бас тэмцэгч Самандын Жавхлангийн хуурай дүү тэрээр сүүлийн үед ах гавьяатыгаа аймаар дуурайх болоод байгаа. Хэсэг “Мобиком”-той хэрүүл маргаан хийж бүр жагсаал цуглаан зохион байгуулж явсан жаатай эр. Тэр бүү хэл үнэнхүү үндсэрхэг үзэл шингэж буй ноён Бондгор үе тэнгийн болоод залуу охид бүсгүйчүүдийг эрдэм номд шамдан энэ биеэ боловсруулахыг олон нийтийн цахим хуудсаар зарлаж тунхаглаад амжсан.
Тэгвэл тэмцэгч "марк" нь илэрч буй хүүхдийн элч дуучин маань дүү нарынхаа эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө “алалцахад” бэлэн байгаагаа дуулгаж олныг биш Н.Удвалыг шоконд оруулсан нь одоогоос хоёр хоногийн өмнөх явдал. Тэрээр энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ мандуулж ер бусын эмэгтэй болоод байгаа Н.Удвал сайдыг халз мэтгэлзээнд уриад байгаа. Энэ үеэр дуучин Бондгорын хэлсэн үг, хийхээр зэхэж буй тэмцэл харин мань мэтээсээ эхлээд маш олон хүнд таалагдсан юм. Тэрээр “Монголын ирээдүй гэж бид ярьдаг. Харин үнэхээр юу ч хийж чадахгүй байна. Надад Хүүхдийн элч дуучин гэдэг цолыг өгсөн. Гэтэл би энэ нэрийг зүүснээс хойш өнөөдрийг хүртэл эдгээр өвчтэй зовлонтой хүүхдүүдийн төлөө юу ч хийж чадаагүй, чадахгүй байна. Урьд нь дөрвөн настай охины хандивын тоглолтын үеэр тэр охин надаас "Бондгор ахаа би хөл дээрээ босож чадна, тиймээ?" гэхэд ч хэлэх үг олдохгүй байсан. Намайг солиотой, этгээд энэ тэр гэж ярьдаг. Би түүнд огтхон ч эмзэглэдэггүй. Харин одоо бол Монголын ирээдүй болсон энэ л хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл өсөх эрхийн төлөө тэмцэнэ” гэсэн. Болж байна шүү Бондгор оо цупаридаад өг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ganaa
    cham shig gaxaii uy be tooroi min uy ch medexgvi bj xereeg dagaj galuu xoloo xoldoono gegcheer gaxai min
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • mongold 3 n argo hereggui shu malaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин
    Биеэ засаад гэрээ зас?Эхлээд эрүүл болчих
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН
    ААХИЛАЛГҮЙ АРАВ АЛХААД СУРЧИХ ТЭНЭГ ТООРОЙ МИНЬ
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН
    ЯВДАГ ЖОРЛОН
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025