Хуудуу нь илэрсэн Хуримын ордны хуучин дарга хэн бэ?

Гэрэл зурагчинтайгаа арцалдаж, АТГ-ын үүдийг нэг хэсэг сахисан энэ хатагтайг Монголчууд андахгүй. Тэгвэл түүний талаар сүүлийн үед нэгэн мэдээлэл гарах боллоо. Шил шилээ даран сөхөгдөж буй авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан удирдлагуудын нэгэнд Х.Оюунчимэг багтаад байгаа юм. Тэрээр Гэрлэх ёслолын ордны нилээд том талбайг танаж багасгасан гэх. Тэгэхдээ хуримын ордны хойд хэсгийг бусдын мэдэлд  шилжүүлж, тэндээ 17 давхар барилга бариулахаар 2012 онд “Нью кон”  компаниар зургийг нь хийлгэсэн аж. Ордны өргөтгөл нэртэй энэхүү барилгын зураг төслийн гүйцэтгэлд дахиад “Индустр” компанид 10 сая төгрөг өгсөн бололтой. Мөн урд талын авто зогсоолын газрыг ч дур мэдэн томоохон компанид шилжүүлсэн гээд хуримын ордны хуучин удирдлагуудын хуудуутай үйлдлүүд сөхөгдөөд байгаа юм. Ямартаа ч эрх мэдлээ ашиглаж ихээхэн хөрөнгөжиж хусагдсан Х.Оюунчимэгийн амьдрал болоод хувь хүнийх нь талаар товчхон хүргэе.
Мянган мянган хосын ариун хайрын гэрч болон зогссон Х.Оюунчимэг хатагтай зургаан хүүхэдтэй айлын ганц охин. Аав Л.Хаймчигийг нь барилга, хот байгуулалтын салбарынхан төдийгүй нийслэлийнхэн андахгүй сайн мэднэ. "Ганган" Хаймчиг хэмээн алдаршсан тэрээр 40, 50 мянгат, циркийн барилгын даамлаар ажилласан барилгачин бол ээж нь мөн л насаараа барилгын салбарт ажилласан мастер.  Харин хуримын ордны даргаар 21 жил ажиллаж албан шахалтаар “тэтгэвэртээ” суусан гэгдэж буй Х.Оюунчимэг хатагтай гурван хүүхэдтэй. Том хүү нь нэг үе “JCI”-д ажиллаж байсан Одхүү хэмээх эрхэм байдаг бол бага нь усан спортоор хичээллэдэг 20 хүрч яваа залуу бий.  Харин ганц охин нь харийн оронд бэр болсон бөгөөд Америкт гэр бүлийн хамт амьдардаг гэнэ лээ. Ямартаа ч хуримын ордны хуучин дарга Х.Оюунчимэг Монголд анх удаа гэрлэх ёслолын уламжлал шинэчлэлийн чиглэлээр доктор хамгаалсан хүнээр тодроод буй. Онолын үндсийг гурван жилийн хугацаанд судалж, практик дээр 21 жил тасралтгүй ажилласан доктор гээд чамгүй боловсорсон “хайрын гэрч” хэмээгдэг юм билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025