Бидний нөхрүүд Хятад биш

Царай зүс, бие хаа, авъяас чадвар гээд бүх л зүйлээрээ олны анхаарлыг татдаг жүжигчин Хулан сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, нам гүмхэн байх болсон. Залуухан, халуухан бүсгүй тэрбээр хоёр дахь амьдралаа зохиож, бяцхан хүүгээ өлгийдөн аваад байнаа юм. Сайхан бүсгүйг эхнэрээ болгож, түүний уран бүтээлийг дэмждэг үзэгчдийг багагүй хүлээлтэд оруулаад байгаа тэр эрхмийн талаар хэвлэлээр үнэн худал нь үл мэдэгдэх олон мэдээлэл цацагдсан. Тухайлбал “Жүжигчин Хулан 60 гарсан эртэй суужээ”, “Хулангийн нөхөр өвөрмонгол эр…” гэх мэтчилэн маш их мэдээлэл гарч байсан.
Гэвч жүжигчин бүсгүйн хувьд ямар ч тайлбар хийж байгаагүй. Харин саяхнаас түүний тэвчээр алдарсан бололтой. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан анх удаа мэдэгдэл хийсэн. “Миний нөхөр хятад, хөгшин баян эр биш, ажил амьдралаа хийж яваа энгийн нэгэн бизнесмэн залуу” хэмээн нөхөрөө танилцуулсан. Харин дуучин Цэлмүүн мөн саяхан ярилцлага өгч “Манай нөхөр Хятад биш, цэвэр монгол залуу” хэмээн залруулаг хийж нөхрүүдээ ийн өмөөрчээ.
Ямартай ч царай зүс сайхан, авьяаслаг хоёр бүсгүй гэнэт амьдрал зохиож, ээж болсонд ойр тойрныхон битий хэл фэнүүд нь ч итгэхгүй эргэлзсэн байх. Ийнхүү ээж болоод удаагүй байгаа хоёр бүсгүй маань уран бүтээлдээ тун удахгүй эргээд орох нээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025