Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор сүүлийн үед АН-д олны танил эрхмүүд элсэн орох болсон. Дуу дуугаа аван үзэл бодол минь анхнаасаа АН-ын талд байсан хэмээн цэцэрхэх тэдгээр эрхмүүдийг ч овоо хэдэн төгрөг халаасалсан гэх нь ч бий. Үнэхээр ч урьд өмнө нь үзэл бодлоо мэдрээгүй явсан нөхөд гэв гэнэт ийм алхам хийж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой гэмээр. Тэгвэл Ц.Элбэгдоржийг дэмжихээр нэгэн эрхэм АН-д элсэж батлахаа өвөртөллөө. Тэр эрхэм бол Ардчилсан Ерөнхийлөгчийн ач буянаар өдий зэрэгтээ эд хөрөнгө, цол гуншинтай яваа гэх “Авзага трейд” ХХК-ны ерөнхий захирал П.Мэндбаяр. 


Сэтгэгдэл байхгүй байна