Монгол HD телевизийнхэн аливаа кино нэвтрүүлгээ албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлдэг. Тиймдээ ч ирэх есдүгээр сарын 1-нээс “Би хэн бэ?” нэртэй хөгжөөнт нэвтрүүлэг цацах гэж байгаа аж.Тэд Нидерландын “RTL 4” телевизийн “Wie ben ik?” хэмээх нэвтрүүлгийн хувилбарыг Азид анх удаа оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийх гэнэ. Нэвтрүүлгийг тус телевизийн хөтлөгч С.Хабул болон жүжигчин Б.Навчаа, дуучин Нара нар хөтлөх бөгөөд амжилт бүтээлээрээ гялалзаж яваа 260 гаруй зочныг шоундаа оролцуулахаар төлөвлөжээ. 30 минут үргэлжлэх “Би хэн бэ?” шоу улиралд 65 бүлэг гарах аж.



Сэтгэгдэл байхгүй байна