Гаалийн даргын гавьяа

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат албан ёсных болоод удаагүй байгаа.
УИХ-ын 2012 оны сонгуульд өөрийн төрсөн нутаг Дундговьдоо “Шударга ёс” эвслээс нэр дэвшин өвдөг шороодсон түүнийг МАХН-ийнхан ийн “татсан” гэдэг. Дундговийн “Ган-Илч” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан түүнийг сайн эдийн засагч  хэмээн үнэлэх нэгэн бий. Тэрээр өмнө нь Сангийн яаманд газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Анхандаа МАН-ын гэх тодотголтой байсан энэ хүн МАХН-д дагаар орсон нь учиртай гэдэг юм билээ.Тиймдээ ч МАХН-ыг дагаснаны гавьяа нь Гаалийн ерөнхий газрын даргын суудлаар эхлэж буй хэмээн хардах хүн олон.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025