Хоёр Солонгосын уулзалт

ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Солонгос хоорондын ажил хэргийн түвшний хэлэлцээг түр эвлэрлийн гэрээг байгуулж байсан Панмүнжом тосгонд хийх тухай Өмнөд Солонгосын саналыг Умард Солонгос хүлээн авлаа.
Умард Солонгос хүлээн зөвшөөрсөн хариугаа  Солонгос хоорондын утсан харилцаагаар мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамнаас мэдэгдэв.
Уулзалтыгаж үйлдвэрийн цогцолбор байрладаг Кэсон хотод хийхийг Умард Солонгосын талаас өчигдөр санал болгоод байсан билээ.
Уулзалтад хоёр талаас тус бүр гурван төлөөлөгч оролцох юм.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт сайд нарын хурлыг Сөүл хотноо хийх саналыг Өмнөд Солонгосын талаас дэвшүүлээд байна.
Кэсон дахь цогцолборын үйл ажиллагааны талаар ярилцах ажил хэргийн уулзалтын үеэр энэ саналаа дахин дэвшүүлэх юм. Учир нь Умард Солонгос дээрх саналыг хүлээж авахгүй байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025