70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг өнөөдөр олон нийтэд дэлгэн үзүүлж байна. "Би гэртээ ирлээ" арга хэмжээ өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч нар тууз хайчилсан юм. Түр музейг ирэх есдүгээр сар хүртэл төв талбайд байршуулж олон нийтэд сонирхуулах юм байна.Түүнчлэн нээлтийн ёслолын үеэр үлэг гүрвэлийн олдворыг Монголд тээвэрлэн авчрах ажлыг зохион байгуулсан "Туушин" компани, АНУ-аас Монголд үнэ төлбөргүй тээвэрлэн авчирсан "Korean Air" компани, даатгалын бүхий л асуудлыг хариуцсан "Бодь даатгал" компани, Сүхбаатарын талбай дахь түр музейг барьсан "М-Ойл" компани, дотоод тохижилтыг хийсэн "Цэнхэр од" компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй "Owl Security" хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан. Мөн Т-Батаарыг эх оронд нь авчрахад хичээл зүтгэл гаргаж ажилласан палеонтологич М.Болорцэцэгийг "Алтан гадас" одонгоор шагнаж, урамшуулсан юм.
















Сэтгэгдэл байхгүй байна