Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож, баяраа дэмжигч сонгогчид болон оюутан залуустай хамтдаа тэмдэглэлээ. 49 нас хүрч байгаа эрхэм гишүүны гэргий Болормаа ханьдаа баглаа цэцэг өгч хоёр охин нь ч мөн адил аавдаа баяр хүргэхээр хүрэлцэн ирцгээлээ. Харин дэмжигчид нь их аваргад Монголын газрын зураг дээр зурсан эвтэй дөрвөн амьтны зураг хамт бэлэглэж төрсөн өдрийн баяр хүргэлээ. Ингээд Их аварга, эрхэм улстөрчдөө төрсөн өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ амжилт хүсье.



Сэтгэгдэл байхгүй байна