Наадмын тасалбар худалдаж эхэллээ

Монгол наадмыг сонирхохын тулд жил бүрийн долдугаар сард олон мянган жуулчин ирдэг. Гадны жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнд орж нээлтийн ёслолыг үзэхийг хүсдэг ч гадна дотны иргэдэд тасалбар нь олддоггүй.
Энэ байдлыг цэгцлэхээр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар, авто машины зөвшөөрлийг хуулийн дагуу, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, нийгмийн хариуцлагатай жуулчны компаниудад олгохоор болсон байна.
Үүний дагуу баяр наадмын нээлтийн тасалбар, автомашины "Ж" зөвшөөрлийн захиалгыг өчигдрөөс авч эхэлжээ. Байгууллагуудын захиалгын хүсэлтийг энэ сарын 21-нийг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газарт бичгээр хүлээн авах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025