Экс сайд эх орондоо

Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, танилцуулга хийсэн билээ. Тэрээр Эрүүл мэндийн сайд асан,  АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатарын мэдэгдлийг танилцуулсан.
Харин уг мэдэгдэлд Н.Хүрэлбаатар “Миний бие цагдаагийн газраас хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин өнөөдөр буюу 2013 оны зургадугаар сарын 07-ны өдөр эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудалыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм" хэмээсэн билээ. Ямартаа ч экс сайд эх орондоо саатаж, эмх замбараагүй шуугианыг цэгцлэх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • aaa
    baliar ichehgui ochnoon mongo ni barigdchaad b.had uls tor orohgui shu ch gehshig
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • атар
    сайхан царай гаргасан мөнгөний хулгайчууд
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025