Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан гургалдай хэмээгддэг Бэла Руденко, Елена Образцова, Монтсеррат Кабаллетай эн зэрэгцэх чадалтай дуучин Монголчуудын дунд бий. ДБЭТ-ын байнгын зочид алтан гургалдай шиг уянгалаг хоолойтой тэрхүү бүсгүйг андахгүй байх. Дуурийн даруухан ягаан тайзнаа хоолойн чадал, сүр хүчийг мэдрүүлж ирсэн үзэсгэлэнт хатагтай бол Монголын өмнөө барих сопрано хоолойтон гэгддэг МУГЖ С.Мөнгөнцэцэг. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны тэргүүн байрт шалгараад ирэхэд нь түүнд гавьяат жүжигчин цол хүртээсэн тэр үед л хүмүүс С.Мөнгөнцэцэг гэдэг залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг зүс мэдэх болсон. Үнэхээр ч мэргэжлийн дуучны хувьд тэр дэлхийд гайхагдсан агуу хоолойтой хүн. 




Сэтгэгдэл байхгүй байна