
Цогоо гуай, Хүрлээ гуай хоёр “DDSH”-ийн рекламанд тоглосон биш ёстой, шоу хийж байгаа. Өнгөрсөн хоёр сонгууль болоод өнөө маргаашгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын талд ажиллаж байгаа тэднийг багагүй мөнгө халаасалсан гэх. Ямартай ч “тулгын гурван чулуу” хэмээх бичилхэн пиараараа тэд МАН-аас шавж буй аваргыг мад тавьсан гэхэд болно. Угаас АН-ынханд ялалт байгуулахад аваргаас өөр хэн ч тээг болохгүй учир ийн илтэд жийж байгаа хэрэг. Цогоо гуай “Хэтэрхий том байна” хэмээн Хүрэлхүүгийн чулууг голон бухимдаж байгаа нь Б.Бат-Эрдэнэ аваргыг хэтэрхий том биетэй хэмээж буйтай агаар нэгэн биз. Арга ч үгүй болов уу. АН-ын өндөрлөгүүд аймар намхан учир Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын дэргэд аварга Ерөнхийлөгч зогсвол өнөөх тэнцвэр гээд байгаа нь үгүй болж, хэнз үрсээ дагуулсан мэт хэн бүхэнд харагдах нь ойлгомжтой.

Сэтгэгдэл байхгүй байна