Дадлагаар явсан оюутан голд осолджээ

Эрдэнэт хот руу танилцах дадлагаар явах замдаа усанд осолдсон "Газарчин" дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан залуу голд осолдсон харамсалтай хэрэг зургадугаар сарын 4-ний 21.00 цагийн орчимд гарчээ. Усанд осолдсон оюутныг Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын ерөнхий газар хамтран хайж байгаа аж.

Улаанбаатараас Эрдэнэт рүү "Газарчин" дээд сургуулийн оюутнууд танилцах дадлага хийхээр таван багш, 124 оюутан явсан байна. Замдаа Эрдэнэтийн гүүрний хажууд тохой бараадаж түр буудалласан гэнэ. Гэтэл таван оюутан усанд орж, улмаар нэг нь усанд осолджээ. Тиймээс цаг  алдалгүй Дархан-Уул аймгийн онцгой байдлынхныг дуудаж эрэн хайж самнах ажиллагааг эхэлжээ. Гэсэн ч осолдсон оюутныг олоогүй учир Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаныхан хамтран хайж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025