Спортын төв ордноо өчигдөр үндэсний супер лигийн тав дахь цуврал болж Танан Гарьд баг SBL Хүлэг багийг 91:82-оор хожсон юм. Ингэснээр цувралыг 4:1 дуусган үндэсний супер лигийн АВАРГА хэмээх эрхэм хүндтэй шагналыг Чинбат эзэнтэй “Танан Гарьд” хүртлээ. Бүтэн 48 минутын турш өрсөлдөөнтэй болж үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн уг тоглолтонд "Танан Гарь"д багаас:- O.Ууганбаяр 25 оноо, 12 с.б.а, 4 о.д, 3 б.т
- A.Jones 22 оноо, 9 о.д, 3 с.б.а, 2 б.т
- Ф.Вүүдс 15 оноо, 20 с.б.а, 2 блок
- Ц.Азбаяр 14 оноо, 6 о.д, 4 с.б.а
- Б.Мөнхболд 13 оноо, 8 с.б.а, 3 о.д
SBL Хүлэгүүд багаас:
- Б.Билгүүн 29 оноо, 7 с.б.а, 5 б.т, 5 блок
- З.Дэлгэрням 14 оноо, 13 с.б.а
- Д.Кларк 12 оноо, 5 с.б.а
- К.Лаусон 11 оноо, 8о.д, 4 с.б.а
Холын зайнаас: Танан 6-21. SBL 6-31
Довтолгоо: Танан 34-77, SBL 37-100
Харин мөнгөн медалийн болзолыг “Хас” банкны “SBL Хүлэг” баг хүртсэн бол гуравдугаар байрт “Эрдэнэдрийлинг” шалгарсан юм.
Дашрамд дуулгахад тэргүүн байр 40 сая, дэд байр 20 сая, гуравдугаар байр 10 сая төгрөгийн шагналын сантай байсан юм. Мөн Үндэсний супер лигийн финалын тоглолтын “ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ”-оор “Танан Гарьд” багийн хамгаалагч О.Ууганбаяр шалгарсан. Ууганбаярын хувьд энэ финалд 21.3 оноо, 11.2 с.б.а дунджилж бүх тоглогчдыг тэргүүлжээ.


















Сэтгэгдэл байхгүй байна